Wednesday, September 23, 2009

Залуу хүний "Ширээний ном" ном борлуулалтаараа тэргүүлж байна.



"Залуу хүний ширээний ном” номыг өөрийн орон болон дэлхийн өнцөг булан бүрт Монголын нэрийг өндөрт өргөн сурч, ажиллаж байгаа 50 гаруй багш, оюутан залуусын зөвлөгөөг аван хамтран бичсэнд хамгийн гол ач холбогдол нь оршино.

Ширээний номонд залуу хүний заавал уншвал зохих тус бүр 100 “шилдэг ном”, үзэж ухаажвал зохих “кино”, үлгэр дуурайлал авч үгийг нь сонсох үе үеийн “суут хүмүүс”, оюуны гимнастик болсон “сонгодог хөгжмүүд”, цахим ертөнцөд шинэ үеийн ажил хэрэгч залуусын мэдэх ёстой “цахим хуудаснуудын жагсаалт, "шилдэг дэлхийн их сургуулиуд", "тэргүүн тэрбумтнуудын" тайлбар, товч агуулгыг орууллаа.

Ширээний номонд Монголын оюутанд олгодог бүхий л томоохон тэтгэлэгт хөтөлбөр, шагналуудын журам, ач холбогдлыг бодитойгоор авсан өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

Ширээний ном өөрсдийн амьдралын түүхээр үлгэр жишээ болж чадсан хүмүүсийн залууст захиж үлдээсэн зөвлөгөөг дамжууллаа.

Ширээний номонд залуу хүн өөрийгөө цогцоор нь хөгжүүлэх ёстойг тайлбарлалаа. Залуу хүний хамгийн гол эх оронч үзэл бол “Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц өөрийгөө эх орондоо бэлдэх" юм. Үүнд гол 8 түлхүүр-чадвар байдаг юм байна шүү.

Би лав эргээд дунд сургуулийн сурагч байсан бол, эргээд 1-р курсэд ордогсон бол энэ номыг ширээний номоо болгох байсан. Магадгүй хэзээ нэгэн цагт би энэ бүгдийг мэдрээгүй явснаа мэдвэл харамсах байсан даа.

Энэ бол уран зөгнөлт ном биш, уран илтгэх ном биш, 7 хоногт англи хэл сургах ном биш, саятан болгох ч ном биш.

Зүгээр л...

Залуу хүний ШИРЭЭНИЙ НОМ.

1. Интерном номын дэлгүүр, (Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын дэргэдэх болон бусад салбараар)

2. Их дэлгүүрийн 6 давхрын шинэ номын тасаг

3. III-IV хорооллын Ачлал дэлгүүрийн дэргэдэх "Мир" номын дэлгүүр

4. Эх нялхсын баруун талын "Билэг Их Дэлгүүр"-ын номын худалдаа

4. Sky худалдааны төвийн "Мир" номын дэлгүүр

5. Боловсролын Их сургуулийн дэргэдэх "АЗ ХУР" номын дэлгүүр

6. Монголын Оюутны Холбооны байр

7. МУИС-ийн Франц номын дэлгүүр

99194130, 93097106 утсаар 20.00 цагаас өмнө холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Мөн жагсаалтад орсон дэлхийн хүн төрөлхтний оюуны өмч болсон сонгодог хөгжим, шилдэг кинонуудаас зарим Залуу хүний ШИРЭЭНИЙ НОМ авсан, номын санал шүүмжээ ирүүлсэн уншигчдад өгөх боломжтойг дуулгахад таатай байна.

Маш цөөхөн хувь үлдсэн тул ядаж дүү нартаа дуулгаарай.


2 comments:

  1. Аан нээрээ сэтгэгдэл үлдээгээрэй, цаад Админ нь баярлаад улам л хэрэгтэй мэдээлэл та бүхэнд хүргэж оюуны чилээг чинь гаргана гэсэн шүү...Удахгүй дэлхийн сонгодог кинонууд эндээс үздэг, шилдэг номнуудын талаар энэ блогт ярилцдаг болно. Ээ дээ урдах хичээлдээ түүртэж хүн төрөлхтний оюуны их таашаалыг мэдрэлгүй хоцров оо...

    ReplyDelete
  2. Саяхан Интерномын борлуулалтаар тэргүүлж bestseller боллоо. Манай залуус их оюунлаг болжээ,
    Монгол улсад минь удахгүй хүмүүнлэг нийгэм ирэх нь ээ...

    ReplyDelete